Monday, October 17, 2011

Чацарганы бут тарив

Дөлүгэн нэг удаа хүн амьдралдаа мод тарих, хувийн блогтой болох, гэр бүл үр хүүхэдтэй болох гэсэн гурван үйлийг заавал хийх ёстой гэж бичсэн байсан нь ер  санаанаас гардаггүй юм. Энэ гурвыг нэг удаа л хийчихсэн бол үхэхэд бэлэн болчихлоо гэсэн үг биш ба тарьсан модоо услах, нээсэн блогоо хөтөлж цаашилбал хүнд хэрэгтэй ном гаргах, гэр бүлээ асран хамгаалах, үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх гээд хүний амьдралд хэзээ ч төгс биелэгдэж дуусашгүй зорилгуудыг хэдхэн үгээр илэрхийлсэн нь гайхалтай.
Идсэн хоолныхоо аягыг угаах, буулгасан өрөөгөө цэгцлэхээс өөр гэрийн ажилгүй би өнгөрсөн амралтын өдрүүдийг гэрийнхэнтэй зуслангийн хашаандаа чацарганы бут тарьж чухам үр дүнтэй өнгөрөөлөө.
Миний суулгасан бутнууд


Тан шиг ТӨГЦӨГ надтай нийгмийн онол, түүх ярина гэж горьдсоны чинь гарз

Хэд хоногийн өмнө хэдэн нөхдүүд Афганистанд байдаг Хазаар Монголчуудаа авч ирнэ энэ тэр гэж хэвлэлийн бага хурал хийгээд л сүр болвоо доо. Угаас тусгаар Монгол улс нь дорой буурай болхоор л Буриадууд бид Оросын Буриад гээд байдаг байх, хэрвэ манай улс олигтойхон болчихвол Буриад гэлтгүй бүх Монгол туургатан би Монгол, би ч Монгол гэцгээгээд пан-монголизм үзэл санаа биелэлээ олж нийт Монгол үндэстэн нэгдэнэ гэж боддог би Монгол улс баяжиж МАГАДГҮЙ цаг үе ирсэн болохоор хэсэг нөхдийн үндэсний үзэл дэврээд, пан-монголизм үзэл санаа дэлгэрч эхэлж байна, овоо доо ухааны юм бодчихсон байсан юм. Тэр хэвлэлийн бага хурлаас 1 хоногийн дараа судлаач Ганхуяагийн "ХАЗААРАА ТАТ БАЛАЙНУУДАА..." гэсэн нийтлэлийг уншаад

Sunday, October 9, 2011

Чиний насан дээр Чингис хаан...

9 настайдаа Хонгирадын ноён Дэй Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан. Эцгийгээ амь үрэгдсэний дараахан Тэмүжин, Хасар хоёр нийлж өөр хоорондын маргаанаас үүдэн Бэгтэрийг харваж алсны дараагаар Тэмүжин гэр бүлийн толгойлогч болох нь тодорхой болжээ. Ингэснээр Тэмүжин өөрийн хаан ширээний тэмцлийн эхлэлийг тавьсан

13 настай байхад Тайчуудын Таргудай-Хирилтуг барьж аваачин хорьж байсанд Тэмүжин авхаалж самбай, арга ухаанаа ашиглан оргон зугтсан

16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн

Замын тэмдэг, тэмдэглэлээ мэддэггүй "ЦАГДААГИЙН ХОШУУЧ"

Өчигдөр СТӨ-өөс тоглолтын тасалбар авах гэж явлаа. СТӨ-ий арын зогсоолд түр зогсолт хийх нь бүү хэл бараг 2 машин зөрөхөд ч хэцүү түгжрэлтэй харин талбайн зүүн талд сул зогсоол байсан тул машинаа байрлуулаад явсан юм. Миний машинаа байрлуулсан газраас нилээн хэдэн метрийн цаана түр зогсохыг хориглох тэмдэг байсан ч энэ тэмдэг нь доороо нэмэлт тэмдэглэлгүй үедээ түр зогсохыг хориглох тэмдэгээс цааш дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байдаг гэж жолооны курст сурч байхдаа нэг сайн цээжилж авсан болхоор энд машинаа байрлуулж болно л гэж бодож байлаа.