Дөлүгэн нэг удаа хүн амьдралдаа мод тарих, хувийн блогтой болох, гэр бүл үр хүүхэдтэй болох гэсэн гурван үйлийг заавал хийх ёстой гэж бичсэн байсан нь ер санаанаас гардаггүй юм. Энэ гурвыг нэг удаа л хийчихсэн бол үхэхэд бэлэн болчихлоо гэсэн үг биш ба тарьсан модоо услах, нээсэн блогоо хөтөлж цаашилбал хүнд хэрэгтэй ном гаргах, гэр бүлээ асран хамгаалах, үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх гээд хүний амьдралд хэзээ ч төгс биелэгдэж дуусашгүй зорилгуудыг хэдхэн үгээр илэрхийлсэн нь гайхалтай.
Идсэн хоолныхоо аягыг угаах, буулгасан өрөөгөө цэгцлэхээс өөр гэрийн ажилгүй би өнгөрсөн амралтын өдрүүдийг гэрийнхэнтэй зуслангийн хашаандаа чацарганы бут тарьж чухам үр дүнтэй өнгөрөөлөө.
 |
Миний суулгасан бутнууд |