Өчигдөр СТӨ-өөс тоглолтын тасалбар авах гэж явлаа. СТӨ-ий арын зогсоолд түр зогсолт хийх нь бүү хэл бараг 2 машин зөрөхөд ч хэцүү түгжрэлтэй харин талбайн зүүн талд сул зогсоол байсан тул машинаа байрлуулаад явсан юм. Миний машинаа байрлуулсан газраас нилээн хэдэн метрийн цаана түр зогсохыг хориглох тэмдэг байсан ч энэ тэмдэг нь доороо нэмэлт тэмдэглэлгүй үедээ түр зогсохыг хориглох тэмдэгээс цааш дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байдаг гэж жолооны курст сурч байхдаа нэг сайн цээжилж авсан болхоор энд машинаа байрлуулж болно л гэж бодож байлаа.

Тэгтэл 10-аадхан минутын дараа ирэхэд л миний машины номер байдаггүй. Яасан гайтай өдөр вэ гэж баахан халаглаад, дээрх зургийг дараад замын хөдөлгөөний дүрэм ярьж мэтгэлцэж байгаад торгууль төлөлгүй номероо авчих санаатай СБДүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү очлоо. Тэгээд тэнд байсан хошууч цолтой эмэгтэйд зургаа үзүүлээд ямар үндэслэлээр номер хураасныг асуутал "ЭНЭ ТЭМДЭГ ЧИНЬ ХАРАГДАЖ ЭХЭЛНЭЭСЭЭ ДАЛД ОРТЛОО ХҮЧИНТЭЙ БАЙДАГ ЮМ, САНАЛ ГОМДЛОО 124-Т ХЭЛ" гэж байх юм. Миний номерыг авдаг цагдаа тэмдэгнээс цаана зогссон машинуудын номерыг авчихаад сэтгэл нь хөдөлж дарвиад миний машины номерыг бас авчихсан юм шиг байгаа юм.
Бас тэр машины цонхон дээр наасан шар бичгэн дээр нь 1000-10000 төгрөгөөр торгоно гэсэн байдаг юм билээ. Тэгсэн хэрнээ яагаад дандаа хамгийн өндөр төлбөрөөр нь мөнгө хураадаг юм гэж жаахан амаа билүүддэг юм бил үү гэснээ дүрмээ мэдэхгүй эмээтэй юугаа ч ярих вэ гээд орхилоо. Гэхдээ л яагаад дандаа хамгийн өндөр төлбөрийг нь авдаг юм таашгүй.

Тухайн үед байсан номерууд. Энэ нь байнга эргэлддэг гэж байгаа. Хүмүүс номероо аваад л байна, аваад л байна 1 машинтай цагдаа хүрч ирээд баахныг чулуудчихаад яваад өгнө. Хажуугийн банк, канонд номероо хураалгасан хүмүүс л мөнгөө төлөх гээд, бичиг бармтаа канондуулах гээд бөөн очер үүсгэчихсэн... Номер хурааж олсон мөнгө нь өдөрт хэд болдог бол, юунд зарцуулагддаг бол...
1t
ReplyDelete